send link to app

Shuurkhai 119 app for iPhone and iPad


4.6 ( 7056 ratings )
Medical
Developer: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар
Free
Current version: 1.1, last update: 1 year ago
First release : 28 Apr 2020
App size: 33.49 Mb

Шуурхай 119 нь таныг дэлхийн аль өнцгөөс COVID-19-ийн лавлах төвтэй шууд холбох, үнэ төлбөргүй аппликэйшн юм. Хилийн чандад буй иргэдээ цар тахалтай холбоотой мэдээллээс хоцроохгүй, хэн нэгнээр дамжсан эсвэл баталгаагүй эх сурвалжаас найдваргүй мэдээлэл авахаас сэргийлж хэрэглээнд нэвтрүүлж байна.

Үүнээс гадна та Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас баталгаажсан коронавирусын шинж тэмдгүүд тодорхойлох асуумжийн тусламжтайгаар өөртөө болон бусдад анхан шатны онош тавих боломжтой. Эдгээр мэдээлэл нь таны хувийн нууцлалыг хангах үүднээс ямар ч дата санд хадгалагдахгүй болно.

Тус аппликэйшнийг Монгол Улсын Эрүүл Мэндийн Яам, Харилцаа Холбоо Мэдээллийн Технологийн Газар болон КоллПро компани таны хэрэглээнд хөгжүүлэн хүргэж байна.

Шуурхай 119 аппликэйшн нь:
- Үнэ төлбөргүй
- Утсаар ярих, чат бичих боломжтой
- Дэлхийн аль ч өнцгөөс ашиглах боломжтой
- Wi-Fi болон мобайл датагаар ажиллана
- Өндөр нууцлалтай

Та зөвхөн баталгаатай эх сурвалжаас, үнэн зөв мэдээллийг хугацаа алдалгүй хүлээн авч, өөрийн болон бусдын эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө аппликэйшнээ заавал татаж суулгаарай.